Аутоиммун өвчний үүдэл эсийн эмчилгээ
Холбоотой өвчнүүд: Аутоиммун өвчин, Чонон хөрвөс (Лупус), Ревматоид артрит (Үе мөчний үрэвсэл), Олон ургальч хатуурал (Склероз), Кроны өвчин, Шархлаат колит, 1-р хэлбэрийн чихрийн шижин, Шегрений хам шинж, Аутоиммун гепатит, Аутоиммун тироидит, Анкилозинг спондилит, Псориаз (Хайрст үлд), Аутоиммун дерматит, Витилиго (Арьс цайх өвчин), Миастени гравис, Системчилсэн склеродерми, Полимиозит, Аутоиммун нефрит, Тромбоцитопени, Аутоиммун цус багадалт.
Үүдэл эсийн үр нөлөө: Үүдэл эсүүд нь гэмтсэн эд эсийг нөхөн сэргээж, үрэвслийг дарангуйлах болон дархлааны тогтолцоог зохицуулах өндөр чадвартай байдаг. Аутоиммун өвчин нь дархлааны систем төөрөлдөн бие махбодийн эрүүл эс, эд эрхтэн рүү довтолсноор үүсдэг бөгөөд үүдэл эс нь гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж, дархлааны хариу урвалыг хэвийн болгоход чухал хувь нэмэр оруулдаг.
Аутоиммун өвчинд хэрэглэх үүдэл эсийн эмчилгээний механизм: Үүдэл эсүүд нь дархлааны системийн хэт ихэссэн идэвхжилтийг дарангуйлж, үрэвслийг бууруулснаар аутоиммун довтолгоог намжаадаг. Мөн гэмтсэн эс, эд эсийг нөхөн төлжүүлж, өвчний улмаас гэмтсэн дотоод эрхтэн болон эд эсийн үйл ажиллагааг эргүүлэн сэргээдэг.